Банкуудаас өсөлтийн хувиар Голомт банк тэргүүлжээ
- ХААН банкны 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 290.4 тэрбум төгрөгт хүрч, тэргүүлэгчийн байр сууриа хадгаллаа.
- 2024 оны эхний хагаст Голомт банкны цэвэр ашиг 273.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 249.1%-иар өссөн гэсэн сүрдэм амжилт үзүүлжээ.
Арилжааны банкуудын 2024 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаар ХААН банкны 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 290.4 тэрбум төгрөгт хүрч, тэргүүлэгчийн байр сууриа хадгаллаа.
Харин 2024 оны эхний хагаст Голомт банкны цэвэр ашиг 273.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 249.1%-иар өссөн гэсэн сүрдэм амжилт үзүүлжээ.
2023 оны эхний хагасын тайлангаар системийн хэмжээнд нөлөө бүхий таван банкны татварын дараах цэвэр ашиг 546.7 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагаст 867.8 тэрбум төгрөгт хүрч өсчээ.