Цасан болон шороон шуурганы улмаас нэг гэр нуржээ

0

Цаг уурын байгууллагаас энэ сарын 20-нд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн нутгаар цас орж, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, эрс хүйтэрч, хүчтэй цасан болон шороон шуургатай байх талаар мэдээлж малчид, иргэдэд анхааруулга өгсөн юм.

      Тэгвэл уг цасан болон шороон шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Богд суманд нэг гэр нурсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Богд сумын Гүүн-Ус багийн Долоон гэдэг газар 18 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас нэг гэр нурж, ашиглах боломжгүй болжээ. Гэр нь Богд сумын харьяат малчин Э-ийн эзэмшлийнх бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *