Б.ЭНХБАЯР: Б.ЖАРГАЛСАЙХАНЫГ ХӨГЖЛИЙН БАНКНААС НЭГ Ч ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВААГҮЙ БАЙСАН БОЛ СОНСГОЛД ДУУДАХГҮЙ
“Буян” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан өнгөрсөн сонсголоор Хөгжлийн банкнаас зээл аваагүй байхад зээл авсан мэтээр буруу ташаа мэдээлэл өгөөд байна гэх зүйл ярьсан.
Тэгвэл энэ талаар Хөгжлийн банкны түр хорооны дарга Б.Энхбаяр “Би нэгэнт олон нийтэд нээлттэй болсон зүйл дахин ярих хэрэггүй байх. Юу гэж дүгнэх, хардах нь хувь хүний асуудал асуудал. Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй бол сонсголд дуудахгүй байсан” гэв.