ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ПАРИС-2024 ОЛИМПЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОНО

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2024 оны долдугаар сарын 26-ны өдөр болох “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно.

Зуны Олимпын нээлтэд дэлхийн 60 гаруй орны төр, засгийн болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцох юм.

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны Олимпын XXXIII наадамд Монгол Улсын 33 тамирчин есөн төрөлд оролцох ба манай багийн тэмцээн байт харваагаар эхэлнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *