Хохирогчийн эгч: Цагдаа нарыг АТГ-т өгсний төлөө миний дүүг хорьж, амь насаа алдахад хүргэсэн

0

461-р ангид хоригдож байгаад энэ сарын 22-нд буюу уржигдар Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт хүргэгдэн ирээд өчигдөр буюу 23-нд нас барсан 21 настай иргэн О-гийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.Хохирогч өөрөө гэмт хэрэг үйлдээгүй, гадуур шалгах боломжтой байсан ч цагдан хорьж, амь насанд нь хүрсэн хэмээн ар гэрийнхэн нь үзэж байгаа аж.Хохирогчийн эгч: Миний дүүг гэмт хэрэгтэн мэтээр ярьж, бичиж байна. Гэтэл гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байсан. Холбогдсон гэмт хэрэг нь гадуур шалгах боломжтой хөнгөн гэмт хэрэг байсан. Тиймээс бид холбогдох байгууллагуудад хүсэлт тавьсан. Гэтэл гадуур шалгах боломжтой гэсэн шүүхийн шийдвэр гарахаас нэг цагийн өмнө миний дүү өнгөрсөн.Нэгдүгээр сарын 23-нд холбогдсон гэмт хэрэгтээ оролцоогүй. Хамт явж байсан хүн нь утас хулгай хийснээс болоод манай дүүг БГД-ийн нэр бүхий төлөөлөгч нар мэдүүлэг авах нэрээр зодож, тамласан. БГД-ийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн найман төлөөлөгч байсан. Үүнийг биднээс нуусан, бид мэдээд АТГ-т өргөдөл өгөхөд манай дүүг нэг сараар саатуулсан. Сарын дараа гарч ирээд АТГ-т айгаад очиж чадаагүй. АТГ найман албан хаагчаас зургааг нь тогтоосон хоёрыг нь таниулах шаардлагатай байна гээд дуудахад мэдүүлэг өгөх гээд явж байхад нхь АТГ-ын үүднээс БГД-ийн хоёр цагдаа барьж яваад Чингэлтэй рүү шилжүүлсэн. Ингээд Чингэлтэйгээс 461 рүү баривчилсан.Долдугаар сарын 11-ээс бие нь муудаад 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтсэн гэсэн. Үүнийг прокурор, байцаагчид нь мэдэгдсэн гэж байгаа боловч мэдээгүй байсан. Тиймээс бид 461, цагдаагийн байгуулга, хуулийн бүх шатны байгууллагынханд гомдолтой байна.Баянгол дүүргийн эрүүгийн төлөөлөгчдийг АТГ-т өгснөөс болж миний дүү ийм байдалд орчихсон.Бид хамгийн сүүлд дүүгээ долдугаар сарын 8-нд очиж эргэсэн. Урьдчилсан байдлаар нас барсан шалтгаан нь амьсгалын ачаалалтай хам шинж гэсэн дүгнэлт гарсан. Ар гэр рүү нь 21-ний орой 17.00 цагийн үед гуравдугаар эмнэлгээс мэдэгдсэн. Эмчилгээ хийх ямар ч боломжгүй байсан. Хүнийг тийм болгож авчирчхаад өөр өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдэл хийж байна. Бид цаашдаа бүх газар гомдол гаргана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *