Хэрлэн голд автомашин нь живсэн иргэдийг авран хамгаалжээ

0

Төв аймаг, Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Хадан хошуу” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг Онцгой байдлын газар 07.25-ны өдрийн 04:30 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 65 км замыг туулан 09:02 цагт очиход нийслэлийн Багануур дүүргээс Мөнгөнморьт сумын “Хадан хошуу” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын автомашин “Хэрлэн” голын усанд живж, иргэн Б/44 настай, эрэгтэй/, Г /45 настай, эрэгтэй/ нар голын хойд талын эрэг дээр эсэн мэнд гарсан байсан тул тухайн хоёр иргэнийг аврах завиар 48 минут ажиллан голын урд талд гаргаж, автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул үлдээжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *