Гэрэл зурагчин Ч.Ганбатын зураг шилдгээр шалгарчээ

0

Парисын олимпын наадмыг сурвалжлахаар Спортын сэтгүүлчдийн холбооноос 2 сэтгүүлч, 2 зурагчин нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй хэвлэл, мэдээллийн баг Франц улсыг зорьсон. Тэгвэл гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбатын авсан зураг “Парис-2024” олимпын нэгэн өдрийн /Canon Olympic One Day/ шилдэг зургаар тодорчээ. Олимпын наадамд нийт 45,000 сайн дурынхан ажиллаж буй. Тэдгээрээс нэгэн хосын дөрөө харшуулан үнсэлцэх ховор агшныг тэрээр камертаа буулгасан байна.

Түүний хувьд  6 дахь олимпын наадамдаа ажиллаж байгаа юм.

Монгол Улсад мастер гэрэл зурагчин ердөө 6 байдгийн нэг нь Чулуунбаатарын Ганбат. Тэрээр Дэлхийд үнэлэгдсэн шилдэг гэрэл зурагчин юм.

Бид түүнийг Парис руу нисэхээс өмнө уулзаж ярилцлага авсан билээ. Та бүхэн доорх холбоосоор орж уншаарай. 

https://time.mn/v9B.html

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *