Сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүнтэй батлав

0

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр батлав.

“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-г Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ий өдрийн тогтоолоор баталсныг удирдлага болгов.

Энэхүү баг нь удирдлага, зохион байгуулалтын баг, сургалтын хөтөлбөр боловсруулах баг, сурах бичиг боловсруулах баг, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг хянах баг зэрэг дэд багуудаас бүрдэж байна.

skip-share

Багийн бүрэлдэхүүний 17% доктор, 53% магистр, 30% нь бакалавр зэрэгтэй байна.

Эдгээр багууд нь сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог хангаx зарчимд үндэслэн Боловсролын яамны харьяа мэргэжлийн байгууллага (30%), их, дээд сургууль (19%), ерөнхий боловсролын сургууль (25%), сургуулийн өмнөх боловсролын байгууллага (8%), хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага (13% хувь), олон улсын байгууллага (2%), хувь судлаачид (3%)-н төлөөллөөс бүрдүүлэв.

Багийн бүрэлдэхүүний 17% доктор, 53% магистр, 30% нь бакалавр зэрэгтэй байна.

Бага боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиохдоо  хичээл тус бүрээр нэг баг 1-5 дугаар ангийг бүрэн, цогцоор нь боловсруулах тул анги хоорондын залгамж, уялдаа холбоо сайжрах болно.

Цаашид суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулах багийг байгуулж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг залгамж холбоотой, үе шаттайгаар шинэчлэх, нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *