Гэртээ ухаан алдсан өндөр настанг эмнэлэгт хүлээлгэн өгчээ

0

Онцгой байдлын албанд өчигдөр /2024.07.26/-ны шөнө биеийн байдал муу хоёр хүн гэрийнхээ хаалгыг онгойлгохгүй байна гэх дуудлага бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, “Хилчин” хотхоны 15 дугаар байранд биеийн байдал муу хоёр хүн гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг долдугаар 26-ны өдрийн 00:48 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 01:04 цагт очиж, тухайн айлын дээд давхрын цонхоор аврах олс ашиглан аврагчийг буулган цонхоор оруулж, хаалгыг онгойлгосон байна. Ингэхэд гэрт иргэн Г/63 настай, эмэгтэй/ хэвтрийн өвчтэй босох боломжгүй, нөхөр Э/66 настай, эрэгтэй/ ухаан алдсан байдалтай байсныг тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн төв, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст нарт хүлээлгэн өгсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *