Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүгийн анхны багш Алтанцэцэгийн Даваадорж

0

“Парис 2024” Зуны Олимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга, ОУХМ Бавуудоржийн Баасанхүүгийн анхны багш Жүдо бөхийн спортын мастер Алтанцэцэгийн Даваадорж.

Ахмад багш А.Даваадорж 1979 онд жүдо бөхийн Спортын дэд мастер цол хүртэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас Биеийн тамирын багшийн гараагаа эхэлжээ. Түүний дараа Ринченлхүмбэ суманд томилогдож ажиллаад, Мөрөн хотын Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд багшилж олон хүүхдийг спортод татан оруулж, дур сонирхолтой болгожээ.

Тэр шавь нарынх нь нэг бол Б.Баасанхүү юм. Тэрбээр 13 настайгаасаа эхлэн 12 дугаар анги төгсөх хүртлээ А.Даваадорж багшийнхаа гар дээр жүдо бөхөөр хичээллэжээ. Анхны багш нь шавийгаа тосохоор хотод иржээ. Баярын нулимс дуслуулан, баяр хөөртэй сууна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *