ОЛИМП: МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулна
Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулна.
“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр болж өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн 48 кгд Монгол Улсаа төлөөлж 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдөж, Олимпын мөнгөн медалийн болзол хангаад байгаа билээ. Тэгвэл 48 кг-ын жинд медаль хүртсэн тамирчдад МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг шагнал гардуулах аж.