Парисын олимпод оролцож буй хамгийн залуу болон хамгийн хөгшин тамирчид

0

Парисын олимпын үеэр 10,500 орчим тамирчин спортын 32 төрөлд өрсөлдөж буй. Тамирчдын хувьд карьерынхаа оргил үедээ эсвэл дөнгөж эхэлж байгаа бол нөгөө хэсэг нь карьераа төгсгөж байна.Тэгвэл карьераа дөнгөж эхлүүлж байгаа олимпод оролцож буй хамгийн залуу тамирчин хэн бэ?Хятадын скейтбордчин Жэн Хаохао 11 нас 11 сартайдаа уг наадамд оролцож, хамгийн залуу тамирчинд тооцогдож байна. Жэн дөрвөн жилийн өмнөөс энэ спортоор хичээллэсэн бөгөөд тэрээр олимпын наадамд оролцож буй Хятадын хамгийн залуу тамирчин болж байна. Энэ сарын эхээр Жэн Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “Би дэлхийн шилдэг 20 скейтбордын 10 гаруйг нь мэднэ. Хүн бүр өөрт байгаа хамгийн сайн зүйлээ харуулах ёстой” хэмээжээ. Скейтборд спортын төрлийг “Токио 2020” олимпын наадамд анх оруулсан. Мөн өөр олон залуу тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна. Саяхан 16 нас хүрсэн Хэзли Ривера гимнастикийн төрөлд АНУ-ын багийг төлөөлөн оролцож байгаа бол өөр нэг 16 настай Квинси Вилсон Парис 4х400 метрийн буухиа гүйлтэд оролцож байна. Тэрээр АНУ-ын хөнгөн атлетикийн түүхэн дэх хамгийн залуу тамирчин болж байна.Олимпод оролцож буй хамгийн ахмад тамирчин хэн бэОлимпод оролцож байгаа хамгийн өндөр настай тамирчин нь Австралийн морин спортын од Мэри Жанна юм. 69 настай түүний долоо дахь олимп болох бөгөөд 70 насных нь төрсөн өдөр болоход дөрвөн сар дутуу байна. Түүний анхны олимп 1996 онд Атлантагийн олимп байсан.Түүнчлэн, Испанийн 65 настай Хуан Антонио Хименес Кобо хамгийн ахмад тамирчинд тооцогдож байна. Жименес Кобо 2000 онд Сиднейд анх удаагаа олимпод оролцож байсан бөгөөд энэ удаа гурав дахь олимпдоо оролцож буй юм.Эх сурвалж: Independent

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *