АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монгол Улсад айлчилна

0

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен наймдугаар сарын нэгний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхах юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжүүлэх энэ айлчлал нь хоёр улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх юм. Мөн саяхан зохион байгуулсан иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр ярьж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлыг үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтойг ГХЯ мэдээлжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *