АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Монгол Улсад хийх айлчлал эхэллээ

0

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Айлчлал нэг өдөр үргэлжлэх бөгөөд Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийж, хамтарсан мэдээлэл хийх аж.Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.Уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *