“Суллагдах хүсэлт”-ээ гаргасан иргэн Э-ийн хүсэлтийг хүлээж авахгүй удааснаас, түүний бие муудаж эмнэлэгт ухаангүй хүргэгдсний дараа суллах шийдвэр гаргажээ

0

ШШГЕГ-ын харьяа 461 дугээр ангид хоригдож байхдаа эрүүл мэнд нь муудаж, улмаар Улсын III эмнэлэгт хүргэгдэж ирээд 21 настай О нас барсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан. Түүнийг эрүүдэн
шүүсэн байж болзошгүй гэх асуудлыг ч амь хохирогчийн ар гэрийнхэн мэдээлж, мөн УИХ-ын Хүний эрхийн Дэд хороо ч энэ асуудлаар ЦЕГ, ШШГЕГ, АТГ-ын удирдлагуудыг оролцуулсан хурлыг энэ долоо хоногт хийсэн.

Амь хохирогчийг Хорих 461 дүгээр ангиас III эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ “гар нь гавтай байсан” гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгч буй. Тэгвэл энэхүү
хүний эрхийг ноцтой зөрчсөн байж болзошгүй хэрэг дахин гарсан байна.
Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа Хорих 429 дүгээр ангид хоригдож, магадланд орох хугацаа нь болсон Э гэх иргэнийг магадланд оруулахгүй удааснаас түүний
биеийн байдал нь эрс муудаж, Улсын төв эмнэлгийн уушигны эрчимт эмчилгээний тасагт саяхан хүргэгдэн ирсэн байна.

Учир нь Хорих 429 дүгээр ангид хоригдож байсан иргэн Э нь магадланд орох хугацаанд болсон тул удаа дараа хорих байгууллагын удирдлагад “магадланд орж
суллагдах хүсэлт”-ээ гаргасан ч уушгины
хүнд өвчтэй түүний хүсэлтийг хүлээж
авахгүй байснаас үүдэн түүний эрүүл мэнд
эрс муудаж, Улсын төв эмнэлэгт саяхан
ухаангүй хүргэгдсэн байна.

Гэтэл түүний эрүүл мэнд нь муудсаны дараа буюу энэ долоо хоногийн Даваа
гараг /2024.07.29/-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “магадланд оруулж” Э-г сулласан байна. Товчхондоо, Хорих байгууллагад
хоригдож байсан иргэний биеийн байдал муудаж амиа алдсан хэрэг гараад удаагүй байхад магадланд орох хугацаа нь болсон иргэнийг хүсэлтийг хүлээж
авахгүй хугацаа алдсаны улмаас дахин нэг иргэн ухаангүй эмнэлэгт хүргэгдээд байгаа ажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *