Хэнтий аймгийн ОБГ: Аадар бороо орсны улмаас гэр байшин, автомашин усанд автсан 16 дуудлага ирсэн

0

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар: Наймдугаар сарын 01-02 ны өдөр орсон аадар борооны улмаас иргэд, автомашин, орон байр усанд автсан нийт 16 дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтсийн 24 алба хаагч /давхардсан тоогоор/, 3 техник хэрэгсэл, 1 завь, Мэргэжлийн ангийн 12 гишүүн, ЗДТГ-ын 13 ажилтан, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 6 өрхийн 15 иргэн ( 5 хүүхэд)-ийг нүүлгэн шилжүүлж аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

•”Онцгой комисс”, “Шуурхай штаб” цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үүссэн нөхцөл байдлын танилцуулгыг аймгийн Засаг даргад албан бичгээр хүргүүлсэн.

•Үерт өртсөн айл өрхийн иргэдийг түр хорогдох байранд шилжүүлэх ажлыг зохион байгуулж 13 иргэнийг ЕБС-ийн дотуур байранд байрлуулсан.

•Багийн Засаг дарга, Зохион байгуулагч нар усанд автсан эгнээ гудамж, айл өрхийн байршил хаягийг тодорхой гаргаж сумын Шуурхай штаб-т ирүүлэх, үерт өртсөн айл өрхийн гэр байшин, гудамж талбай зэрэгт тогтсон усыг соруулах, ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

•Даланжаргалан -Бор-Өндөр чиглэлийн хатуу хучилттай авто замд Өнгөтийн голын гүүр нуралт үүсэж үүссэн тул зорчих хөдөлгөөнийг түр хааж арга хэмжээ авсан.

•Усанд автаж эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн Геологи урд хэсэг, Жаргалант гэр хороолол, Хайрхан, Хангай, Дэнж, Говь гэр хорооллын цахилгаан хэрэглэгчдийн хүчдэлийг салгуулж болзошгүй эрсдэл үүсэхээс сэргийлж ажилласан. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *