Н.Учрал: Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ
Хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж буй билээ.
Шинэ Засгийн газрыг хамтран байгуулсан МАН, ХҮН, АН-ын “эвслийн ” гэх тодотголтой гэрээний зорилтуудыг хангасан ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг ирэх долоо хоногт УИХ-д өрргөн мэдүүлэхээр болсон талаар тэрбээр Н.Учрал мэдэглээ.
Тодруулбал, “МАН, АН, ХҮН намын төлөөллөөс бүрдсэн Засгийн газрын гишүүдийн хамт ХБНГУ-ын 3 намын хамтарсан “Гэрлэн дохио” хэмээн нэрлэгддэг Засгийн газарт Чөлөөт Ардчилсан намыг төлөөлж ажилладаг Цахим хөгжил, зам тээврийн яамны нарын бичгийн дарга, Холбооны Эвслийн Засгийн газрын Гэрээ байгуулах Ажлын хэсгийн гишүүн асан ноён Хартмут Хөппнертэй уулзан хамтарсан Засгийн газрын гэрээний төслөө танилцуулж санал, шүүмж авлаа.
Ард түмний саналыг гээхгүйн тулд хамтран байгуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 3 намын мөрийн хөтөлбөрүүдийн 80 орчим хувь уялдаж зорилтот 15 төслийг хэрэгжүүлэхээр тусгасныг ард түмэнд ил тод болгож хяналт тавих боломжоор хангах, системчилсэн үнэлгээний платформ бий болгож улирал тутам үнэлгээг зарлаж байхыг бидэнд зөвлөв.
Олон удаа эвслийн засгийн газар байгуулж ажилласаар ирсэн Германы сайн туршлага дор үндсэн бүтэц, загварыг алдуулахгүйгээр бид өөрсдийн гэрээг боловсруулсан юм.
Тус гэрээнд туссан зорилтуудыг хангасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ирэх 7 хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна” гэв.