Таваншарын нүхэн гарц 85 хувийн гүйцэтгэлтэй байна

0

Таваншарын төмөр зам доогуурх нүхэн гарц 169 метр урт, 5 метр өндөр, 9 метр өргөн, 2 ширхэг төмөр бетон туннелтэй байх юм. Явган хүний гарц 18 метр, нүхэн гарцны хойд талын туслах зам 425 метр, нүхэн гарцны урдах туслах зам 252 метр, урд гол зам 1.2 метр, хойд туслах зам 90 метр урт байхаар барьж байна. Одоогоор барилга угсралтын ажлын 85 хувийг гүйцэтгээд байгаа аж.

5 шар 3.jpg

Улаанбаатар хотод төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр, анх удаа нүхэн гарц байгуулж байгаа нь энэ. Нийслэлийн төвийн 4 хэсэгт төмөр замын доогуур нүхэн гарцтай болсноор авто замын босоо тэнхлэгийн шинэ сүлжээ бий болгоно. Ойр орчмын гүүрэн гарцуудын хөдөлгөөний ачааллыг хуваарилна. Нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурд сайжирч, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төмөр замын хаалттай гарам дээрх осол аваар буурна. Уулзвар дээрх хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 20-40 хувиар болгож сайжруулна. Гэрлэн дохио дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувиар буурна. Тухайлбал: Таваншарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцаар хоногт 32,500 тээврийн хэрэгсэл хоногт нэвтрүүлнэ. Тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 22.9 хувиар нэмэгдэнэ. Таваншар орчмын бүсэд авто замын түгжрэл 10.5 хувиар буурна.

5 шар 2.jpg

Уг төслийг нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлж буй. Тус нэгж мөн дүүжин замын тээвэр “UBCABLE”, их багтаамжийн нийтийн тээвэр “UBMETRO”, тусгай замын автобусны сүлжээ “UBBRT”, нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил тэргүүтэй зам, дэд бүтцийн “UBGREENGATE” төслүүдийг хэрэгжүүлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *