Х.Нямбаатар: Бид зам засахдаа усны хаялгыг засах, шинээр хийх ажлуудыг тогтмол хийж байгаа

0

Ахуйн үйлчилгээний уулзвараас “Өргөө” кино театрын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, өнөө өглөө хөдөлгөөнийг нээсэн.

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар зам засварын ажилтай холбоотойгоор “Хорооллын эцсийн дөрвөн замын уулзварыг ирэх долоо хоногт засна. Мөн ирэх долоо хоногт Тасганы овооноос Зурагтын эцэс хүртэлх 2 км авто замыг засаж эхэлнэ. Бид зам засахдаа усны хаялгыг засах, шинээр хийх ажлуудыг тогтмол хийж байгаа.

Тухайлбал, Хасбаатарын гудамжинд 6, Энэбишийн гудамжинд 3 худаг шинээр хийсэн. Цэрэнноровын гудамжны 600 метр замыг мөн засна. Ингэснээр Баянгол дүүрэгт их засвар шаардлагатай байсан замуудыг шинэчлэх ажил цэгцэрч байна” гэх тайлбарыг өглөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *