Өнгөрсөн сард агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо 26 хувиар өсжээ

0

2024 оны долоодугаар сард агаарын тээврээр нийт 270,626 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсжээ. Үүнээс олон улсад 230,185 мянган хүн зорчиж, энэ нь өмнөх оны мөн үеэс 33.8 хувиар өссөн байна.

Мөн оны эхнээс өссөн дүнгээр нийт 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсжээ. Үүнээс олон улсад 956.9 мянган зорчигч, орон нутагт 243.6 мянган иргэн зорчсон нь өмнөх онтой харьцуулахад тус тус нэмэгджээ.

Зорчигч тээврийн үзүүлэлтээр зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл ачаалал нэмэгдсэн нь зуны улиралд аялал жуулчлалын зорилгоор зорчих иргэдийн тоо өсжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *