Дүрэмт хувцсанд поло цамцны сонголт бий болгохын тулд стандартад өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулна

0

Боловсролын сайд оёдлын холбооны төлөөлөлтэй уулзаж, тус салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн биеийн тамирын хувцасны асуудлаар санал солилцлоо.

Яамны зүгээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг эхэд санхүүгийн хүндрэл бага учруулах байдлаар поло цамцны сонголт нэмэхээр зорьж буйгаа онцлов.

зураг

Мөн дүрэмт хувцсанд поло цамцны сонголтыг бий болгохын тулд стандартад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эцэг, эх зэрэг талуудын оролцоотой байгуулах болов гэж Боловсролын Яамнаас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *