Дархан аварга Н.Батсуурь МУГТ Д.Отгонжаргалд 2 өрөө байр бэлэглэж буйгаа мэдэгдлээ

0

“Парис-2024” зуны олимпын чөлөөт бөхийн төрөлд МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдал хүлээсэн. Тэгвэл МУГТ О.Насанбурмаа “Д.Отгонжаргалд амьдралын баталгаа хэрэгтэй. Дэлхийн 3 медальтай тамирчин өөрийн гэсэн орох оронгүй явж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Үүний дараагаар Дархан аварга Н.Батсуурь МУГТ Д.Отгонжаргалд 2 өрөө байр бэлэглэж буйгаа өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр “”Олон улсад Чөлөөт бөхөөр улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа Д.Отгонжаргал дүүдээ 2 өрөө байр бэлэглэж байна. Дархан Аварга Батсуурь” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *