ЦУОШГ: Аянга нарны гадаргаас бараг тав дахин халуун байдаг
-Аянга гэж юу вэ-
Асар их цэнэгжсэн цахилгааныг аянга гэнэ. Аянга нь хуруу зайтай адил сөрөг ба эерэг цэнэгээс бүрддэг. Цахилгаан нь сөрөг цэнэгээс эерэг цэнэг рүү шилждэг. Үүл сөрөг цэнэгтэй бол газар эерэг цэнэгтэй байна.
Хэрэв энэ хоёр биетийн хооронд цэнэгийн зөрүү хангалттай их байвал оч нь сөрөг цэнэгтэй биетээс эерэг цэнэгтэй рүү үсэрнэ. Энэ аварга оч бол аянга цахилгаан юм.
-Тэнгэрийн дуу (ниргээн) гэж юу вэ-
Аянга цахилгаан цахих үед гаргаж буй дуу чимээг ниргэлэг буюу тэнгэрийн дуу гэнэ. Энэ нь ширүүн, чанга нижигнэх эсвэл дуу багатай гэх мэт олон янз байж болно.
Аянгын ойр орчмын агаарт хурдацтай тэлэлт үүссэний улмаас энэхүү ниргээн бий болдог.
-Аадрын үүл хэрхэн үүсдэг вэ-
Аадар бороо ихэвчлэн бөөн үүлнээс эхэлж хөгжих бөгөөд энэ үүлийг хөвөн шиг хөвсгөр хэлбэрээр нь таних боломжтой.
Хэрэв нөхцөл нь бүрдвэл үүл босоо чиглэлд хөгжиж эхэлнэ. Энэ үүлнээс бороо орж эхэлмэгц бид үүнийг аадрын үүл гэж нэрлэдэг.
Үүлний доод хэсгээс агаар хүчтэй задран гарч улмаар богино хугацаанд маш хүчтэй буюу азарган бороо ордог байна.
-Аадар бороо орох нөхцөл-
Аадар бороо ороход агаар мандлын 3 төрлийн нөхцөл шаардлагатай.
- Чийг: Агаар мандалд үүл үүсэхийн тулд ус шаардлагатай бөгөөд эцэст нь энэ ус бороо болно.
- Тогтворгүй агаар: Үүлний ойр орчимд байгаа агаарыг нэгэн төрлийн бус температуртай байлгахад дулаан агаар шаардлагатай юм. Энэ тогтворгүй агаарын нөлөөгөөр үүл хурдан хөгжинө.
- Өргөх хүч: Өргөх механизм нь дулаан ба хүйтэн фронт эсвэл далайн зөөлөн салхи, уул нуруу зэргийн тусламжтайгаар өрнөнө.
-Аяга цахилгаан хаана бууж болох вэ-
Аянга цахилгаан хаана ч бууж болно. Аянга нэг буусан газраа дахиж буудаггүй гэдэг нь үлгэр домог юм. Үнэн хэрэгтээ аадар бороо орж байхад аянга нэг буусан газраа хэд хэдэн удаа буух боломжтой.
Баримт 1: Аянгын гэрэл цахилсан даруйдаа хүний нүдэнд харагддаг ч аянгын дуу чимээ гэрлээс 5 дахин удаан хурдтай байдаг.
Баримт 2: Аянга нь нарны гадаргаас бараг 5 дахин халуун байдаг.
Эх сурвалж: ЦУОШГ