Б.Биндэрьяа: Сэтгэл л үхвэл бүх юм дуусаа
“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч
Б.Биндэрьяа. Хоёр эгчтэй, айлын бага охин. Одоо 21
настай, СЭЗИС-д суралцахын хажуугаар “Гэгээ”
сургалтын төвд англи хэлний багшаар ажилладаг.
Энэ бол түүний хэвлэлд өгч буй анхны дэлгэрэнгүй
ярилцлага. “The Voice of Mongolia” шоунаас хойш
амьдралд нь чухам ямар, ямар эргэлтийн цэгүүд гарч
ирсэн, залуу уран бүтээлчид нийгэмд хөлөө олохын
тулд юу, юу туулдаг гээд өргөн хүрээнд ярилцлаа.
Сошиалаар хүмүүс нэгнээ нийлж байгаад
“дүүжилдэг” асуудал дээр тэр зоригтойнхон хэдэн үг
хэлээд амжсан. Гэр бүл төлөвлөлтийн тухайд ямар
бодолтой явдгаа ч бас ярьсан юм. Ирэх есдүгээр
сарын эхээр эсвэл энэ сарын сүүлээр өөрийн анхны
соло уран бүтээлээ цацах гэж буйг, тэр нь анхны
дурлалынх нь түүхээр бүтсэн болохыг ярилцлагаас үзнэ
үү.
Эх сурвалж: zuv.mn