Монгол Улс 94 медальтайгаар олон улсын хүүхдийн спортын наадмыг тэргүүлж байна
Олон улсын хүүхдийн спортын 10-р наадам энэ сарын 6-10-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын 460 тамирчин сагсан бөмбөг, футзал, ширээний теннис, жүдо, волейбол, байт харваа, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик гэсэн үндсэн есөн төрөлд 525 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар:
-Монгол Улс 31 алт, 33 мөнгө, 30 хүрэл /94/
-БНХАУ 21 алт, 9 мөнгө, 22 хүрэл /52/
-ОХУ 5 алт, 15 мөнгө, 23 хүрэл /43/ медаль хүртээд байна.