Х.Нямбаатар: ЭЗХЯ Улаанбаатарын зарим гудамжийг өргөсгөх зураг хийлгээд, тэр төслөө хариуцах нь “онигоо“ байхгүй юу
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Х.Нямбаатар тодорхой мэдэгдлүүдийг хийв. Тэрбээр,
“Манай Эдийн засаг, хөгжлийн яамны нөхөд Улаанбаатар хотын зарим гудамжийг өргөсөх зураг төсөл хийлгээд, тэр төслөө хариуцна гэдэг юм яриад байгаа. Шулуухан хэлэхэд онигоо байхгүй юу. Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулаад өндөр дүн, нарийн үзүүлэлт ярих ёстойгоос Чингэлтэйн өргөн чөлөөг өргөсөх үү яах уу гэдгийг яам хариуцахгүй. Энэ бол маш том ТЭНЭГЛЭЛ” гэлээ.
Сануулахад, хамтарсан Засгийн газрын хүрээнд ЭЗХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга Лу.Гантөмөр ажиллаж буй билээ.