Ч.Төгсдэлгэр: Ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөнө

0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэн “20 минутын хот” болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөх оновчтой хувилбарыг боловсруулан, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *