Т.Тулга: Хоол зүй, сэтгэл зүй бүх зүйл бэлэн байсан ч хараахан хүссэндээ хүрч чадсангүй
МУГТ Т.Тулга өөрийн цахим хуудаснаа цагийн үеийн асуудлаар дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Парис 2024 Олимпын Наадам өндөрлөлөө. Ялж, ялагдсан ч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Алдсан алдааг эргүүлж чадахгүйгээс хойш маргаашдаа анхаарлаа хандуулж байна. Бэлтгэл сургуулилт, амралт, сэргэлт, хоол зүй, сэтгэл зүй бүх зүйл бэлэн байсан ч хараахан хүссэн зүйлдээ хүрч чадсангүй ээ. Энэ хүртэл минь бүх талаар дэмжсэн тусалсан бүхий л сайхан сэтгэлт хүмүүстээ талархаж байна. Миний хувьд гомдох буруутгах зүйл байхгүй ээ. Манай хамт олон энэ хүртэл бүх талаар тултал дэмжиж ажилласан. Удахгүй сайхан эргэн ирэлтээр уулзах болно” гэв.