Жүдо, чөлөөт бөхийн холбооноос мандат авсан албаны хүмүүс
Монголын үндэсний олимпын хороо нүүр номдоо дараах тайлбарыг бичжээ.
“Парис-2024” олимпын наадамд чөлөөт бөхийн төрлөөр есөн тамирчин оролцсон, мандат авсан бүрэлдэхүүнд есөн дасгалжуулагч, дэмжих багийн 3 хүн нийт 12 хүн ажилласан байна.
Багийн бүрэлдэхүүнд оролцох албаны хүний нэрсийг тухайн Спортын холбоо нь албан бичгээр баталгаажуулах бөгөөд Монголын чөлөөт бөхийн холбооноос ирүүлсэн мандат олгох албаны хүний нэрсийг хавсаргав.
Жич: Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын Анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв болон Монголын жүдо бөхийн холбооноос ирүүлсэн албан бичиг
** Олимпын Хартийн 27-ын 6 дугаар заалт: Үндэсний олимпын хороод нь Олимпын Хартийн дагуу бүрэн бие даасан байж улс төр, хууль эрх зүй, шашин, бизнесийн аливаа дарамт шахалтаас ангид байна гэжээ.