5-р дунд сургуулийн өргөтгөлийг таван жил барьж буй компанийн гэрээг цуцаллаа

0

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлалтай 5 дугаар дунд сургуулийн шинэ өргөтгөлийн барилгыг 2019 оны зун эхлүүлсэн ч өдгөө таван жил өнгөрсөн байхад ашиглалтад ороогүй, энэ шинэ хичээлийн жилд ч сурагчдыг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байна.

Боловсролын сайд П.Наранбаяр нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургуулийн өргөтгөлийн барилгын асуудлаар газар дээр нь ирж танилцаж компанитай хийсэн гэрээг цуцлах шийдвэр гаргав.

Нийслэлийн 5-р дунд сургуулийн өргөтгөлийн барилгын үйл явцтай салбарын сайд танилцаад  “Өргөтгөлийн барилгын үйл явцтай биечлэн ирж танилцлаа. Гэтэл ажил маш хангалтгүй буюу барилгын ажлыг дуусгах хүсэл эрмэлзэл байхгүй нь барилга барьж буй гүйцэтгэгч компанийн хандлагаас харагдаж байна. 640 хүүхдийн өргөтгөлийг таван жил барина гэдэг юу гэсэн үг. Энд ажиллаж байгаа хүн бараг алга, ганц нэг хүн л байна. Тиймээс ПГС компанитай хийсэн захиалгаа цуцалж үлдсэн 1,1 тэрбум төгрөгийн тендерийн санхүүжилтийг Чингэлтэй дүүрэгт эрхийг шилжүүллээ. Тэгээд ирэх сардаа багтаад сургуулийг ашиглалтад оруулахыг шийдвэрлэлээ. Ингэж л шийдвэрлэлээ. Уг компани нийт 4,5 тэрбум төгрөгийг авсан хэр нь 92 хувийн гүйцэтгэлтэй гэж байгаа ч энд ажиллаж байгаа хүн бараг алга. Тиймээс энэ байдлаар энэ ондоо багтаж ашиглалтад орох найдваргүй тул газар дээр нь шийдвэр гаргаж ажлыг зогсоод дараагийн чадах компанийг нь сонгохоор боллоо.

Нийслэлийн ерөнхий боловсролын  тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил гацсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Санхүүжилтийн асуудлаас болж барилгын ажил гацсан гэх тус сургуулийн талаар бид өмнө нь Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “5 дугаар сургуулийн барилгын асуудал 2019 оноос эхлэлтэй.  Төрийн байгууллагууд болох БШУЯ, Барилгын хөгжлийн төв болон холбогдох мэргэжлийн байгууллагууд нь батлагдсан зураг төсөвт шаардлагатай санхүүжилтийн 95 хувийг олгосон. Гэтэл гүйцэтгэгч компанийн зүгээс мөнгө нэмж авна, өгөхгүй бол ашиглалтад оруулах боломжгүй гэдэг. Сургуулийн удирдлагууд, эцэг эхчүүд, барилгын инженерүүд тойрч суугаад хэлэлцсэн.

Төрийн зүгээс нэмэлт төсөв өгөх ямар ч эрхзүйн үндэс байхгүй. Аудитын байгууллага магадлал хийхэд компани хариуцлага алдаж олон мянган хүүхдийн эрх ашгийг хохироох ёсгүй гэж үзсэн. Тиймээс шүүх хяналтын байгууллагаар асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Цаашид боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх гэж буй компаниуд үүний цаана олон мянган хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, хэцүү нөхцөл байдал үүсдэгийг нийгмийн хариуцлагын хүрээнд ухамсарлах хэрэгтэй байна” гэж байв.

2020 оны 9 дүгээр сард

2023 оны 7 дугаар сарын 25

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *