Монголын Жүдо бөхийн холбоо, МУБИС хамтран жүдогийн дасгалжуулагч бэлдэнэ

0

Монголын Жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Боловсролын Их сургууль /МУБИС/-тай хамтран жүдо бөхийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болсон талаараа зарлалаа. 

Толруулбал, Монголын Жүдо бөхийн холбоо нь МУБИС-ийн Биеийн Тамирын сургуультай хамтран “Жүдогийн дасгалжуулагч, спортын менежер” бэлтгэх хамтарсан хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр болжээ. 
Аймаг бүрээс нэг элсэгч шалгаруулж авах юм байна. Элсэгч нь Монгол хэл, нийгмийн хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалтаа 480-аас дээш оноо авсан байх, жүдогоор тодорхой амжилт үзүүлсэн байх гэсэн шалгуур тавьж буй юм. 
Төслийн дасгалжуулагчаар Монголын Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатар ажиллах юм байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *