Улаанбаатар хотын авто замын 70 хувийг засаж байна

0

Зам засварын аргачлалын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн юм. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгуулах төсөл хэрэгжиж байгаа аж.Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул ярихдаа “Улаанбаатар хот нийт 1200 км авто замтай. Үүний 70 хувийг засаж байна. Эдгээр замд 10-20 жил ямар ч засвар хийгээгүй байсан. Зам засварын ажлыг өмнө нь ингэж дорвитой хийж байгаагүй. Өмнө нь хийж байгаагүй том хэмжээний ажил учраас зам засварын компаниууд ачааллаа дийлэхээ больж эхлээд байна. Сүүлийн үед зам засахаар тендерт оролцдог компани ховордсон байна. Үүнээс болоод зам засварын ажил удааширч байна. Гэсэн ч хувийн хэвшлүүдтэй тохиролцоод, аль болох түргэн засахаар ажиллаж байна” гэв.Зам засварын шинэчлэлийн хүрээнд авто замын хучилтын хийцийг хүчитгэн, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, замын нүхэн эвдрэлийг засах, хагарлыг гагнах, тэмдэддг тэмдэглэгээг сэргээх  зэрэг ажлуудыг хийж байгаа юм.Зам засварын ажил арваннэгдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *