БОУАӨЯ: Нэг шонхор шувуу барихад 20 сая төгрөгийн хураамж төлдөг

0

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын дарга Ц.Уранчимэг:

-Монгол Улсын 12 аймагт идлэг шонхор шувууны тархац, нөөц бий гэх судалгаа хийсэн. Шонхор барихаар ирсэн гаднын хүмүүс тухайн орон нутагтай гэрээ байгуулаад отгоо барьдаг. Ингээд төлбөрийг тухайн орон нутгийн санд төвлөрүүлдэг. Үүний 50 хувийг амьтны нөөцийг хамгаалах зэрэг байгаль хамгаалах бусад арга хэмжээнд зарцуулахаар заасан.

2022 онд тусгай зориулалтын ан, тэр дундаа идлэг шонхор шувуу ашигласны нөөц төлбөрт 14 тэрбум төгрөг 12 аймаг төвлөрчээ. Улсын тэмдэгтийн хураамжаар 30 гаруй сая төгрөг төвлөрсөн байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар 1 идлэг шонхор шувуунаас 20 сая төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1 сая 300 мянган төгрөгийн хураамж авдаг.

Шонхор шувууг жил бүрийн зургаадугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд барих хуулийн зохицуулалттай. Монгол Улсын хэмжээнд 350 хүртэл шонхор шувуу барихыг зөвшөөрсөн Засгийн газрын тогтоол байдаг.

Өвөрхангай аймгийн 12 суманд нийт 39 шонхор шувууг 2023 онд барьжээ. Ингээд төлбөр хураамжид 814 сая гаруй төгрөгийг аймгийн сумдын санд төвлөрсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *