Д.Амгалан, С.Молор-Эрдэнэ нар ИЗНН дарга Б.Батбаатарт зөвлөнө
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Иргэний зориг, ногоон нам УИХ-д дөрвөн суудалтай болсон билээ. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, тус намын гишүүн Р.Батболд, С.Замира, Д.Нарантуяа нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
УИХ-д бүлэгтэй болоогүй ч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй ИЗНН-ын дарга Б.Батбаатарт Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалан, Философич, доктор С.Молор-Эрдэнэ, Ногоон хөгжлийн судлаач, доктор, дэд профессор Т.Бат-Эрдэнэ нар зөвлөхөөр ажиллаж эхэлжээ.
Мөн Б.Батбаатарын хувьд удахгүй болон орон нутгийн сонгуульд намаа өөрөө удирдан оролцоно гэсэн мэдээлэл бий.