9 дотуур байр шинээр ашиглалтад оруулна
Нийслэлийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургууль, Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд Хүүхдийн хөгжлийн жишиг төв байгуулж байна.
Энэ хичээлийн жилд 9 дотуур байр шинээр ашиглалтад оруулна. Үүнд 1070 хүүхэд байрлах боломжтой. Эдгээрээс өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 100 ортой дотуур байр ашиглалтад ороод байна. Мөн 29 дотуур байранд 17 нэр төрлийн 89.280.310 төгрөгийн өртөг бүхий тавилга хэрэгсэл олгожээ.
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 512 дотуур байранд 36.029 сурагч амьдарч, 673 багш, 3475 ажилтан ажиллалаа. Дотуур байрны хүүхдүүдийн 78 хувь буюу 28.122 нь малчны хүүхдүүд байна. Нийт хүүхдийн:
- 48.6 хувь буюу 1758 нь эрэгтэй,
- 51.3 хувь буюу 18491 нь эмэгтэй байна.
Дотуур байрыг байршлаар нь ангилбал:
- Аймгийн сургуулиудын 27.2% нь,
- Нийслэлийн сургуулиудын 5.9% нь
- Сум, багийн сургуулиуд 100% дотуур байртай байна.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 45 дотуур байранд 4030 суралцагч амьдарч, 89 багш ажиллажээ. Их, дээд сургуулийн 17.399 оюутны хүчин чадалтай 84 байранд 6701 оюутан амьдрах хүсэлт гаргаж, бүгдийг нь байранд оруулсан байна.