Монгол Улсын хүн ам 2033 онд 4 саяд хүрнэ

0
  • Үндэсний статистикийн хорооны тооцоолсноор Монгол Улсын хүн ам 2033 онд 4 сая, 2047-2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна.
  • Монгол Улсын хувьд сүүлд 2020 онд захиргааны өгөгдөл буюу төрд байгаа мэдээллийн санг ашиглах замаар хүн амын тооллого хийсэн байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу дэлхийн улс орнууд 10 жил тутам хүн амын тооллого зохион байгуулдаг.

Үндэсний статистикийн хорооны тооцоолсноор Монгол Улсын хүн ам 2033 онд 4 сая, 2047-2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна.

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдож буй “Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал”-д АНУ, БНХАУ, БНСУ, Вьетнам, Хонконг, БНЭУ, Сингапур, Японы статистикийн байгууллагын удирдлага, төлөөлөл болон АНУ-ын Миннесотагийн их сургууль, МУИС-ийн багш, судлаачид оролцож байна. Энэ үеэр Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн амын өсөлтийн тооцооллоо танилцуулсан ба өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүн амын тоо 3.5 саяд хүрсэн билээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу дэлхийн улс орнууд 10 жил тутам хүн амын тооллого зохион байгуулдаг. Монгол Улсын хувьд сүүлд 2020 онд захиргааны өгөгдөл буюу төрд байгаа мэдээллийн санг ашиглах замаар хүн амын тооллого хийсэн байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *