БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ “МОНГОЛЫН ОЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ” СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др. Наташа Пирц Мусар манай улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд “Монголын ойн салбарын шинэчлэл” сургалт, семинарт оролцов. Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон зарим аймгийн Засаг дарга нар оролцов.
Монгол, Словенийн ойн салбарын байгууллагууд хамтран “Монголын ойн салбарын төрхийг өөрчлөх нь” цуврал сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд уг сургалт нь ойн салбарт ажиллаж буй хөдөө, орон нутагт ажиллаж буй эмэгтэйчүүд, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцож, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Мөн ойн аж ахуйн салбар дах эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ойн тогтвортой хөгжлийн менежментийг бэхжүүлэх, эмэгтэйчүүдэд орлогын эх үүсвэрийг бий болгох боломжийг бүрдүүлэх юм.
Уг сургалт, хөтөлбөрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл”, “Ой, тогтвортой хөгжил, эмэгтэйчүүд” холбоо болон словенийн талын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.