Д.Оюунбат: Он гарснаас хойш тарваганы мах худалдан авсан, борлуулсан 234 удаагийн үйлдэл илэрч, 430 сая төгрөгийг нөхөн төлүүлэв

0

Тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хийх хяналт шалгалтын талаар НОК, НБОГ болон ЗӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр НОК-ын Нарийн бичгийн дарга, Хурандаа Д.Оюунбат,

“Улсын хэмжээнд он гарснаас хойш малын гоц халдварт өвчний 101 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт өвчний улмаас 4 аймгийн 5 сумданд хорио цээрийн дэглэм, 1 аймагт хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Мөн он гарснаас хойш Улаанбаатар хотод тарваганы мах худалдан авсан, борлуулсан 234 удаагийн үйлдлээр 524 тарвагатай холбоотой зөрчил илрүүлж, 70 гаруй сая төгрөгийн торгууль ноогдуулж, 430 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлсэн. Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 11 удаагийн үйлдлээр 18 тарваганы махыг илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *