“Дөрвөн аймгийн 5 сум хорио цээр, нэг аймаг хязгаарлалтын дэглэмтэй байна”
Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахлаас урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комиссын/НОК/ мэдээлэл хийлээ.
Мэдээллийг товчлон хүргэхэд, он гарсаар малын гоц халдварт өвчний 101 тохиолдлоор хонины цэцэг, гахайн мялзан, бог малын мялзан өвчин бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт өвчний улмаас дөрвөн аймгийн таван суманд голомтот хорио цээрийн, нэг аймагт хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Мэргэжлийн байгууллагууд тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалган нэвтрүүлэх товчоод, томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж эхэлжээ.
Эдгээр гоц халдварт өвчин малаас малд, хүнээс малд, тээврийн хэрэгслээр дамжиж халдварладаг бөгөөд хичээл, сургууль эхэлж буйтай холбоотойгоор хөдөө орон нутгаас мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдах нь ихсэж байгааг анхаарууллаа.