ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзав

0

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг энэ сарын 26-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Монгол-Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байгааг онцолж, цаашид харилцааны түвшнийг ахиулах, түүнийг Иж бүрэн түншлэлд хүргэхэд Элчин сайд хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Хоёр орны харилцааг улам бүр өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа Элчин сайд Фиона Блайт дурдаж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэн ялангуяа боловсрол, английн хэлний сургалтыг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж, тусгайлсан төсөл хэрэгжүүлэхээ нотоллоо гэж ГХЯ-наас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *