Сурагчийн үүргийг хүүхдүүддээ хэлж өгөөрэй

Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа сурагч бүр эрхээ эдлэхээс гаднаа үүргээ биелүүлэх ёстой. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд сурагчийн үүргийг ингэж заажээ. Үүнийг эцэг эх, асран хамгаалагч нар анхаарч, хүүхдүүдээ хэлж ойлгуулах шаардлагатай юм байна.
13 дугаар зүйл.Суралцагчийн үүрэг
13.1.1.бие даан суралцах, хувь хүн, бүлэгтэй хамтран ажиллах, харилцааны ур чадвараа хөгжүүлэх;
13.1.2.ерөнхий боловсролын сургуулиас баталсан дүрэм, журмыг сахин биелүүлэх;
13.1.3.бусад суралцагчийг эрсдэлд оруулах үйлдэл гаргахгүй байх, сурах, сургах үйл ажиллагаанд саад учруулахгүй байх.
13.2.Ерөнхий боловсролын сургуулийн дүрэм, журмыг биелүүлээгүй суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид сургуулийн захирал бичгээр сануулга өгч, үндэслэлийг тайлбарлана.
13.3.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна.