Онон голд живсэн байж болзошгүй таван настай хүүг эрэн хайж байна

Хэнтий аймаг, Биндэр сум Онон багийн “Онон голын баруун салаа” гэдэг газар /аймгийнтөвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Баян-Адарга сумаас 45 км/ Бага насны хүүхэд “Онон” голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Д /5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.