Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ШЕЗ-д 171 тэрбумыг, ҮХЦ-д хамгийн бага буюу 4 тэрбумыг төсөвлөжээ
УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр /2024.08.30/ 10:00 цагт Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийн тодотголыг эцэслэн баталсан. Батлахаас өмнө хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд уншиж танилцуулав. Тодруулбал, 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид дор дурдсан төсөв зарцуулна. Зардал нь дор дурдсан хэмжээтэй байхаар заажээ.
Үндсэн хуулийн цэцийн дарга 4 тэрбум 510.2 сая төгрөг
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 29 тэрбум 70.1 сая төгрөг
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга 171 тэрбум 153.6 сая төгрөг
Хүний эрхийн үндэсний комиссын дарга 5 тэрбум, 571.7 сая төгрөг
Улсын ерөнхий прокурор 110 тэрбум 621.1 сая төгрөг
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 18 тэрбум 849.9 сая төгрөг
Монгол улсын ерөнхий аудитор 44 тэрбум 294.5 сая төгрөг
АТГ-ын дарга 48 тэрбум 6 сая төгрөг
Санхүүгийн зохицуулах хорооны дарга 14 тэрбум 727.6 сая төгрөг
Төрийн албаны зөвлөлийн дарга 7 тэрбум 554.9 сая төгрөг
Үндэсний статстикийн хорооны дарга 21 тэрбум 784.5 сая төгрөг
Сонгуулийн ерөнхий хорооны дарга 73 тэрбум 210.6 сая төгрөг
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга 8 тэрбум 314.6 сая төгрөг
Шүүхийн сахилгын хорооны дарга 4 тэрбум 862.1 сая төгрөг