О.Алтангэрэл: Эмнэлэгт гавтай байхдаа нас барсан иргэний задлан шинжилгээний хариу гарсан. Хариуг зөвхөн хохирогчийн ар гэр, хэргийн холбогдогч нарт танилцуулдаг

0

Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай иргэний эрүүл мэндийн байдал нь муудаж, улмаар П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байхдаа нас барсан хэрэг олны анхаарлыг татаад байсан билээ.

Тэгвэл энэ хэргийн талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Амь хохирогчийн задлан шинжилгээний дүгнэлт гарсан байна лээ. Гэхдээ дүгнэлтийг зөвхөн хохирогчийн ар гэр, хэргийн холбогдогч нарт танилцуулдаг. Хэргийг шалгах үйл явц үргэлжилсээр байгаа. Ар гэрийнхэнтэй нь холбогдох, хэргийг хуулийн дагуу шийдвэрлэх тал дээр Хууль зүйн яамны зүгээс тасралтгүй анхаарал хандуулж ажиллаж байгаа” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *