Д.Амарбаясгалан: Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаал их дурдагдлаа. Есдүгээр сарын 1-ээс яам, агентлагт шалгалт эхэлнэ

0

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсөв 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ажлын хэсгийг танилцуулсны дараа хэлсэн үгэндээ “Танилцуулгад даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн их олон албан тушаал дурдагдаж байна. Есдүгээр сарын 1-ээс эхлэн Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор яам, агентлагт шалгалт орж эхэлнэ. Тиймээс Төрийн албаны хуулийн зөрчлийг дор бүрдээ арилгана. Шалгалтаар илэрсэн зөрчлийг нэн даруй арилгах шаардлагыг УИХ-аас тавьж ажиллана гэдгийг үүгээр мэдэгдье” гэлээ.





About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *