Эдийн засагч Б.Лакшмийг Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суух өргөмжит консулаар томилжээ
Эдийн засагч Б.Лакшмийг Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилжээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Т.Бат-Орших Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Б.Лакшмид наймдугаар сарын 30-ны өдөр ГХЯ-нд экзекватурыг гардуулан өгсөн байна. Консулын газрын дэд захирал Т.Бат-Орших шинээр томилогдсон Өргөмжит консул Б.Лакшмид ажлын амжилт хүсээд Монгол, Швейцарийн хоёр талын харилцаа болон худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллахыг хүсэв.