Таксигаар үйлчлүүлэхдээ нэг хүний амь насыг бүрэлгэж, жолоочийн биед халдахыг завдсан хэрэг гарчээ
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь хохироосон этгээдийг баривчилжээ.
2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын үед иргэн Г нь дүү Б-ийн хамт такси үйлчилгээнд явж байжээ. Энэ үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр суусан 45 настай эрэгтэй Б нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үедээ жолоочтой хамт байсан 25 настай эрэгтэй Б-ийн биеnau хутгаар зүсэж амь насыг нь хохироосон байна.
Улмаар жолооч Г-ийн биед халдахаар хөөх үед нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.