Ховд, Хөвсгөл аймагт тарвага агнахыг зөвшөөрлөө

0

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар 2021 онд, Монгол орны тарваганы нөөцийг хамгаалах, тархац нутагт халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглосон байдаг. Тэгвэл уг хориг энэ онд дуусаж буй. Хорионы хугацаа  дуусаж байгаатай холбогдуулан тарваганы нөөц, тарваган тахлын идэвхжил зэргийг харгалзан, тарваганы агнуурын нөөц бүхий аймгуудаас ахуйн зориулалтаар агнах боломжит тоо хэмжээний саналыг авч, агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2023 оны арванхоёрдугаар  сард баталсан байна. 

Уг тушаалаар Ховд аймагт 1500, Хөвсгөл аймагт 240 толгой тарвагыг ахуйн зориулалтаар агнахыг зөвшөөрчээ. 

 Тарвага агнах тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулсан дээрх аймгууд амьтан агнах эрхийн бичгийг авсны үндсэн дээр агнах боломжтой болох юм байна. Харин тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулаагүй бусад аймгуудад тарвагыг агнах боломжгүй бөгөөд хэрэв хууль бусаар агнавал, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг хоёр дахин өсгөж төлүүлэх юм.Амьтны тухай хуульд зааснаар тарвагыг жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд агнахыг зөвшөөрдөг байна. Тэгвэл агнасан тарваганы түүхий мах, нойтон арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог.Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт судалгааг хийснээс 443.3км2 буюу 28,3% нь тахлын голомттой нь тогтоогджээ. Мөн сүүлийн жилүүдэд 15 аймгийн 78 суманд тахлын голомт идэвхтэй, хүний өвчлөл бүртгэгдэх эрсдэлтэй байгааг албаныхан хэлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *