Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.08.26-2024.09.01)

0

Монголын парламентын бүлгэмийг байгуулж, Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяаг сонголоо. 2024.08.26. https://www.parliament.mn/nn/62830/

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаарх хууль зүйн дүгнэлт сонсов. 2024.08.27. https://www.parliament.mn/nn/62835/

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы 2024.08.27-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2024.08.27. https://www.parliament.mn/nn/62834/

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

2024.08.27. https://www.parliament.mn/nn/62836/

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2024.08.27. https://www.parliament.mn/nn/62837/

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы 2024.08.27-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эцсийн, 2024 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2024.08.27. https://www.parliament.mn/nn/62838/

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. 2024.08.28. https://www.parliament.mn/nn/62839/

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2024.08.28. https://www.parliament.mn/nn/62840/

Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайханаас “Халзан бүрэгтэй төслийн талаар” Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц.Туваанд хандаж тавьсан асуулга. 2024.08.28. https://www.parliament.mn/nn/62851/

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

2024.08.28. https://www.parliament.mn/nn/62846/

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2024.08.28. https://www.parliament.mn/nn/62841/

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2024.08.28. https://www.parliament.mn/nn/62847/

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2024.08.28. https://www.parliament.mn/nn/62848/

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороны хуралдаанаар Улсын төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэв. 2024.08.28. https://www.parliament.mn/nn/62849/

Сурагчдын өөрөө удирдах байгууллагын төлөөлөл “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдаж, өсвөр насныханд тулгамдаж буй асуудлаар мэтгэлцлээ. 2024.08.29. https://www.parliament.mn/nn/62852/

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. 2024.08.29. https://www.parliament.mn/nn/62854/

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2024.08.29. https://www.parliament.mn/nn/62856/

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын  хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2023 он төсвийн гүйцэтгэл батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2024.08.29. https://www.parliament.mn/nn/62857/

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2023 он төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

2024.08.29. https://www.parliament.mn/nn/62858/

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. 2024.08.29. https://www.parliament.mn/nn/62859/

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2024.08.29. https://www.parliament.mn/nn/62855/

Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбалаг хүлээн авч уулзлаа. 2024.08.30. https://www.parliament.mn/nn/62862/

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2024.08.30-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа. Тухайлбал, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хууль батлагдлаа. 2024.08.30. https://www.parliament.mn/nn/62865/

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өндөрлөлөө… Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2024.08.30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Наранчулууны Отгончимэгийн үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Мөн “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 2024.08.30. https://www.parliament.mn/nn/62868/

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн 2024 оны ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үг бүрэн эхээрээ… 2024.08.30. https://www.parliament.mn/nn/62864/

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен хүнсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. 2024.08.30. https://www.parliament.mn/nn/62866/

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив. 2024.08.30. https://www.parliament.mn/nn/62867/

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив. 2024.08.30. https://www.parliament.mn/nn/62869/

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг,  төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ. 2024.08.30. https://www.parliament.mn/nn/62870/


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,  Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон тэдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд  өргөн мэдүүллээ. 2024.08.30. https://www.parliament.mn/nn/62871/

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээндээ, боловсрол зөвхөн диплом, дүнгийн хуудсаар хэмжигддэг цаг ард хоцорч,  хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, их өгөгдөл, интерактив, бүтээлч арга барил руу чиглэж, дэлхий нийтээрээ эдгээрийг төгс эзэмшихийн төлөө уралдаж буйг тэмдэглэв. 2024.09.01. https://www.parliament.mn/nn/62872/

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн П.Батчимэг нар “Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалттай танилцлаа. Энэ үеэрээ Улсын Их Хурлын дарга Хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх бүтээн байгуулалтуудыг дэмжин ажиллахаа тэмдэглэв. 2024.09.01. https://www.parliament.mn/nn/62873/

Эх сурвалж: parliament.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *