Тендерийн хуулиас бусад хуулийг дэмжиж баталснаар чуулган хаав

0

Ямар асуулт хариултгүйгээр чуулганы хаалтын өдөр олон хуулийг шуурхайлан баталлаа. 

Тендерийн хуулийг Б.Энхбаяр, Ч.Лодойсамбуу нар хүчтэй эсэргүүцэн хяналтгүй дур зоргын мөнгө тараалт хийх гэж байгааг шүүмжилсэн. Энэ шуугиан олны хараанд өртсөнөөр арай ч батлагдсангүй. Бусад хэл ам дагуулсан төсөв мөнгөтэй холбоотой хуулиудыг хэдийн батлав. МАН нягтарч, АН, ХҮН чимээгүйхэн хуулийн төслүүд олонхийн саналаар дэмжигдив. 

2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

2024 оны төсвийг тодотгох замаар 3 их наядаар зардлаа нэмэгдүүлэх эрхийг ЗГ УИХ-аас авлаа. Мөн төсвийн тодотголоор 2024 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ 27.3 их наяд төгрөг байсныг 30.4 их наяд төгрөг болгож, 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Металлын үнийн өсөлт унах мөчлөг рүүгээ орж байгаа хэмээн эдийн засагчид шинжээчид сануулсаар байтал төсөвөө тэлж батлав. Энэ тодотгол дээр тусгагдсан 3 их наядын дийлэнх хэсгийг хоттой холбоотой зардал бүрдүүлж байна. Гэхдээ дан ТЭЗҮ хийхэд энэ хэмжээний мөнгийг тавьж өглөө.

Тодруулбал

-“Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр,

-Хөшигийн хөндийн туннел,

-Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр,

-Аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл,

-Шинэ Хархорум төсөл,

-Шинэ Зуунмод хот,

-Туулын хурдны зам зэрэг төслүүдийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгалаа. Бид эдгээр төслийг техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад 3,1 их наяд төгрөгийг зарцуулна.

ҮНЭТ ЦААС БОНД ЗЭРГИЙГ УЛСЫН ӨРӨНД ТООЦОЖ БИЧИХГҮЙ БАЙХААР ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨВ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталлаа. Ингэснээр гадаадаас авах зээл, бонд нь өр гэж бичигдэхгүй байхаар буюу өөрсдийгөө хуурч их хэмжээний өртэй байх хууль эрхзүйн орчин бүрдлээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэхүү хуулийг өөрчлөх нь буруу хэмээн удаа дараа мэдэгдсэн ч Сангийн яамны тааллаар уг хууль эвдэгдлээ. Энэ хэмжээнд сагсалсаж болно гэсэн хязгаарыг ийнхүү сулруулав. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 10 жилийн дотор 17 дахь удаагаа өөрчлөв.

                          Төсөвт илүү том алдагдлыг дагуулж болзошгүй

Засгийн газрын зардал нийт зардлын өсөлт ДНБ-ийхээ өсөлттэй баримжаатай байх ёстой гэсэн нэг заалт бий. Тэр нь үндсэндээ уул уурхайн бус бүтээгдэхүүний ДНБ-ээс давахгүй байх ёстой гэсэн заалт. Энэ заалтыг өөрчлөх санал орж ирсэн. Уг заалтыг зөвхөн ДНБ-ий 30 хувь гэсэн тааз тавья гэсэн санал оруулж ирж байгаа. Энэ өөрчлөлт орсноор 2 хувийн ашигтай гардаг нэг тэнцэл, том зургаараа өмнөх байснаасаа илүү том алдагдалтай гарах боломжийг болгоно.

                        Өрийн таазнаас цэвэрхэн бултах нь

Өмнө нь нийт тэнцвэржүүлсэн зардал дээр үйлчилдэг байсан таазыг зөвхөн урсгал зардал дээр үйлчлүүлэхээр хөрөнгийн зардал, цэвэр зээлийн асуудал хяналтгүй үлдээв. Гэтэл монгол шиг орныг эрсдэлд хүргэдэг хамгийн том асуудал нь зээл. Тэгэхээр хамгийн том эрсдэлд оруулдаг зүйлээ хязгаарлалтаас гаргаад тавьчихлаа.

Эцэст нь гишүүдийн тоог нэмээд ч төсөвтэй холбоотой эрүүл мэтгэлцээн орж ирж, төсвөө чамбайруулж, зардалаа бууруулах болов уу? гэсэн олон нийтийн горьдлого тасрав. Сангийн яам оруулж ирсэн тодотголоо батлуулж авлаа. Залгуулаад 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх хугацаатай золгов. 

457311163_943157404522768_3691828354650704724_n.jpgСонгуулиас өмнөх Засгийн газар 17 яам, 22 сайдтай ажиллаж байсан. Харин сонгуулийн дараах хамтарсан Засгийн газар 17 яам, 23 сайдтайгаар ажиллаж байна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *